Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр Зоригтын Түвшинтөгсийг томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 215 дугаар зарлигийг тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Магвансүрэн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12.00 цагт танилцуулж, шүүгчийг хүлээж авлаа.
Тус арга хэмжээнд Төв аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, ажилтнууд оролцсон ба Төв аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ томилогдон ирж байгаа З.Түвшинтөгс шүүгчид баяр хүргэж ажлын амжилт хүслээ.