Жендэр ба хүний эрх сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Орхон аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2022 оны сургалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 2022 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр шүүхийн захиргааны албан хаагчид зориулан хүний эрхийн комиссын мэргэжилтэн н.Батзаяа нь“ Жендэр ба хүний эрх” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Уг сургалтаар Жендэрийн талаархи үзэл хандлага, ялгаатай үнэлэмж нь хэрхэн хүний эрхийн зөрчил, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтыг бий болгодог, жендэрийн эрх тэгш байдлыг хэрхэн баталгаажуулсан, энэ талаарх хууль тогтоомж зөрчсөн талаарх гомдлыг хаана, хэрхэн шийдвэрлэх талаарх ойлголт, мэдлэгийг өгч, харилцан ярилцаж санал солилцлоо.
Орхон аймаг дахь шүүхийн Тамгын газар