Өвөрхангай аймгийн Бүрд сумын иргэн Н.Наранхүү бидэнд баярласан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Тэрээр сэтгэгдэлдээ "Н.Наранхүү миний бие Бүрд сумаас ажиллаж байсан байдал тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргасан ирлээ. Тус шүүхийн хамт олон ирсэн иргэдэд түргэн шуурхай үйлчилж, бичиг баримт бүрдүүлэх болон бусад хууль дүрмийн талаар мэдээлэл өгч эелдэг харьцаж байлаа. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье” гэжээ.

 

 

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар