Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 193 дугаар зарлигаар Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон Буянжаргалын Сувд-Эрдэнийн шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа 2022.11.07-ны өдөр Булган аймаг дахь шүүхийн байранд зохион байгуулагдлаа.
Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд Булган аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд оролцож тангараг өргөх ёслолын арга хэмжээнд Булган аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Азжаргал, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэнханд нар баяр хүргэж үг хэллээ.
Шинээр томилогдсон шүүгч Б.Сувд-Эрдэнэд хамт олны зүгээс цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсч, дурсгалын зүйл гардуулав.
Булган аймгийн шүүхийн Тамгын газар