“Төрийн үйлчилгээг иргэн бүрт” явуулын нэг цэгийн үйлчилгээнд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх оролцлоо. Хан-Уул дүүргийн алслагдсан 9,10,12,13,14,16,21 дүгээр хорооны иргэдэд шүүхийн үйлчилгээний талаар болон хэрэг маргааныг эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар шийдвэрлүүлэх онцлог, ач холбогдолын талаар мэдээлэл өгч, хуулийг сурталчилж олон нийтийн санаа бодлыг судлах арга хэмжээг зохион байгуулав.

 

 

       Арга хэмжээнд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагч Г.Хоролсүрэн, Х.Насанжаргал, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Энэрэл, үйлчилгээний ажилтан Ч.Дэлгэрмаа нар иргэдэд мэдээлэл өгч оролцлоо.

             

Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар