Намайг Б.Нямсүрэн гэдэг миний бие 2022 оны 7-сарын 26-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Учир нь хүнээр ажил гүйцэтгүүлэхээр мөнгөө өгтөл тэр хүн маань олдохгүй, ажилаа гүйцэт хийлгүй, надад чирэгдэл учруулж байсан учраас аргагүй эрхэнд шүүхэд хандсан. Миний гаргасан нэхэмжлэл Т.Жавхлантөгс шүүгчид хуваарилагдсан.

 

      Гэтэл нэг их удаагүй шүүхээс дуудаж хариуцагч хариу тайлбар ирүүлсэн байна та ирж танилцана уу гээд намайг шүүгчийн туслах дуудсан ба миний нэхэмжлэлийг маш хурдан хугацаанд шийдвэрлэж өгсөн.

 

     Шүүхээс хариуцагч бид хоёрыг уулзуулж, шүүх хуралдааны үед бид харин тохиролцож хэн хэн маань сэтгэл хангамжтай үлдлээ.

 

     Урьд нь шүүх нэг талыг баримталдаг авлигад идэгдсэн хүнд сурталтай гэж олон хүнээс сонсож байсан болохоос шүүхээр өөрөө орж үйлчлүүлж байгаагүй. Бодит байдал дээрээ шүүхийн захиргааны ажилчид шударга шуурхай үйлчилдэг юм байна. Миний хэргийг шийдвэрлэж өгсөн шүүгч Т.Жавхлантөгс болон шүүгчийн туслах Э.Ундрам нарт талархсанаа илэрхийлж байна.

 

 

 

Дархан-Уул аймаг дах Сум дундын шүүхийн Тамгын газар