Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 194 дүгээр зарлигаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд Алтандөшийн Энхбаатарыг томилсон ба шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг өнөөдөр (2022.11.03) “Монгол Улсын шүүхийн шүүгчийн тангараг өргөх журам”-д заасны дагуу тус шүүхийн шүүх хуралдааны танхимд зохион байгууллаа.

 

 

       Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг тус шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд удирдаж явуулсан ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонордуулан, оролцогчдыг танилцуулсан юм.

 

 

      Ийнхүү шүүгч А.Энхбаатар тангараг өргөснөөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 38 дугаар зүйлийг 38.1-т зааснаар шүүгчийн бүрэн эрх нь эхэлж байна. 

 

 

 

       Шүүгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус аймаг дахь анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд болон бусад байгууллагын төлөөлөл оролцож баяр хүргэлээ.

 

 

Говь-Алтай аймаг дах шүүхийн Тамгын газар