Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Булган аймаг дахь Шүүхийн тамгын газраас Ерөнхий боловсролын сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчидад хууль, эрх зүйн тухай зөв ойлголт, хандлагыг бий болгох, эрх зүйн мэдлэгийг судлах зорилгоор ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН БОЛОВСРОЛ – МИНИЙ АМЬДРАЛ Сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарлаж 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дүнг танилцуулж, шагнал гардууллаа

 

 

      Тэргүүн байранд Булган сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 11в ангийн сурагч Э.Наранмишээл, Дэд байранд Булган сумын Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 12а ангийн сурагч Б.Урангоо, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11а ангийн сурагч Б.Чинболор нар шалгарсан байна.

 

Булган аймаг дахь шүүхийн Тамгын газар