Завхан аймаг дахь шүүхийн тамгын газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах багаас Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажилтнуудад "Иргэн таны эрх зүйн мэдлэгт” сэдэвт сургалт, мэдээллийг хийлээ.

 

 

      Дээрх мэдээллийн хүрээнд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Д.Бямбабаяр, Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул нар Завхан аймагт үйл ажиллагаа явуулж буй шүүхүүд, Шүүхийн тамгын газар, тэдгээрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа болон иргэд, байгууллагууд шүүхэд хандахад анхаарах асуудлын талаар мэдээлэл, сургалт хийж, ажилтнуудын сонирхсон асуултад хариулт өгч харилцан санал солилцлоо.

 

 

Завхан аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газар