Эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөн, бүртгэл, хяналтын нэгдсэн системийн хөтлөлт, хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, шүүхэд албан хэрэг хөтлөх нийтлэг журам болон шинээр батлагдсан бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Орхон аймаг дахь шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн А/79 дугаартай тушаалаар ажлын хэсэг томилж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон мэдээлэл лавлагааны мэргэжилтний ажилд дотоод хяналт шинжилгээ-үнэлгээ хийлээ.
Дээрх хяналт-шинжилгээ, үнэлгээгээр илэрсэн алдаа зөрчлүүдийг тухай бүр нь арилгах, холбогдох дүрэм журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах үүрэг чиглэлийг өгч ажиллав.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар