Баян-Өлгий аймгийн Бугат сумын шүүхийн Тамгын газраас тус сумын Засаг даргын тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр төрийн албан хаагчдад Хөдөлмөрийн маргаан, Төрийн албаны маргааны шийдвэрлэлтийн статистик мэдээ, Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар сургалтыг зохион байгууллаа.

 

 

      Сургалтыг шүүхийн Тамгын газрын Шүүхийн үйлчилгээний хэлтсийн шүүгчийн туслах Б.Хундыз, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даулетжан нар өөрсдийн туршлагаас хуваалцан албан хаагчдын сонирхсон асуултанд хариулж, харилцан санал солилцов.

 

 

Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газар