Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Их Сургууль-Худалдаа Үйлдвэрлэлийн Сургуулийн Хууль эрх зүйн тэнхимийн онол, практик хосолсон хичээлийн хөтөлбөрийн хүрээнд тус сургуулийн багш, оюутнуудад шүүхийн үйл ажиллагааг танилцууллаа.
Тус сургуулийн багш, оюутнуудыг шүүхийн Тамгын газрын дарга Д.Өнөржаргал хүлээн авч уулзсан. Энэ үеэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байр, “Ногоон танхим(Green hall)”-тай танилцаж, тус шүүхийн түүхэн замнал, дагнасан шүүхийн онцлог, шийдвэрлэх хэрэг, маргаанаас гадна шүүхийн Тамгын газрын чиг үүрэг, бүтэц зохион байгуулалтын талаар мэдээлэл хүргэсэн юм.
Мөн уулзалтаар шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах чиглэлээр Шүүхийн ерөнхий зөвлөл болон шүүхийн Тамгын газраас хэрэгжүүлсэн ажлыг танилцуулахан судлаач, иргэдийн оролцооны талаарх мэдээллийг солилцон сонирхолтой яриа өрнүүллээ.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР