Шүүхийн захиргааны ажилтнууд "АНУ-ын шүүхийн тогтолцоо, түүний онцлог” сэдвээр судалгаа, мэдээлэл хүлээн авч, хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус мэдээллийг нь МУИС-ийн Хууль зүйн сургуулийн магистрант, хуульч Э.Баасандэмбэрэл бэлтгэн танилцуулсан юм.
Улмаар Шүүхийн хяналтын тогтолцооны хэлбэр, агуулга, АНУ-ын шүүхийн тогтолцооны онцлог, Анхан шатны шүүх (Дүүргийн шүүхүүд), Давж заалдах шатны шүүх (Тойргийн Давж заалдах шатны шүүх, Холбооны тойргийн Давж заалдах шатны шүүх), АНУ-ын Дээд шүүх, Мужийн шүүхийн тогтолцоо зэрэг сэдэвтэй танилцан суралцлаа.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар