Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар, Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газартай хамтран 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Шүүх, шүүгч, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах нь” сэдэвт үзүүлэх сургалт зохион байгууллаа.

 

     Сургалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/116/65 дугаар хамтарсан тушаалаар баталсан “Шүүх хуралдааны дэг сахиулах, шүүх, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн аюулгүй байдлыг хангах журам”-д заасан ажиллагааг сурталчлан таниулах, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй албан хаагчдын чадавхыг дээшлүүлэх зорилтыг хангасан юм.

 


Хөвсгөл аймаг дахь шүүхийн Тамгын газар