Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2022 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан хариуцлагатай шүүхийг төлөвшүүлэх ажлын хүрээнд “Хувь хүний хөгжил, цагийн менежмент” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтад Арри Монгол компанийн гүйцэтгэх захирал бөгөөд Comedy Lab клубын гишүүн Б.Төгөлдөр уригдан ирж оролцлоо. Тэрээр зорилго, хандлага, төлөвлөлт бол амжилтын эхлэх болох талаар сонирхолтой илтгэлээр сургалтаа эхлүүлэв.
Сургалтаас шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллах эрч хүч, урам зориг авч, өөртөө хариуцлагатай хандах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зөв дадлыг хүн хэрхэн бий болгодог талаар халуун дотно яриа өрнүүллээ.
ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР