Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн хамт олон нь 2022 оны 10 сарын 15-ны өдөр "Монгол орны хуурай бүс нутгаас үүдэлтэй элсэн болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх бууруулах” төслийн хүрээнд 50 мод тарилаа.
Моддыг суулгахдаа төслийн удирдагч нараас стандартын дагуу зөв аргачлалаар нүх ухах, хөрс бэлтгэх, тарих, тарьсны дараа услах зэрэг зөвлөгөө, мэдээлэл авсан юм. Улмаар Замын-Үүд сумын хөрс, цаг агаарт тохирсон говьд ургах боломжтой үр, мод, бут, сөөг зэргээс өөрсдөө үндэслүүлж авсан хайлаас, сухай зэргийг суулган төсөл арга хэмжээнд өөрсдийн хувь нэмрээ оруулж ажиллалаа.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь
сум дундын шүүхийн Тамгын газар