Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар нь Дархан-Уул аймгийн Зулзага дахь сургалтын төвийн хашаандаа мод тарилаа. Уг өдөрлөг нь 1 ажилтан 1 мод уриатай зохион байгуулагдсан. Уг өдөрлөг “Тэрбум мод“ үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, бүх нийтийн мод тарих өдрийг тохиолдуулан болж өнгөрсөн юм.
Өдөрлөгт идэвхтэй оролцсон тус шүүхийн шүүгч нар болон захиргааны ажилтнууддаа маш их баярлалаа.
Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн тамгын газар