Дархан хотын "Соёл амралтын хүрээлэн"-д шүүхийн Тамгын газрын ажилтан албан хаагчид болон шүүхүүдийн Ерөнхий шүүгч, шүүгч нар хамтран агч голт бор, хөх далайн хальс нэртэй 3 төрлийн 150 мод тарьлаа. Энэ нь Дархан хотод шүүх байгуулагдсаны 60 жилийн ойн арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөт ажлын хүрээнд "Шүүхийн төгөл байгуулах" ажлын нэг хэсэг болж буй юм.

 

 

      Түүнчлэн уг үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн “Мод тарих үндэсний өдөр зарлах тухай” 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласантай холбогдуулан зохион байгуулсан. Ийнхүү тус аймгийн  шүүх, шүүхийн Тамгын газрын төлөөлөл Дархан хотынхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа.

 

 

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР