Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд 10 дугаар сарын 14-ний өдөр дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн албан хаагчидтай уулзалт, ярилцлага зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам уулзалтын зорилго, ач холбогдлын талаар товч мэдээлэл өгч уламжлалт ажил 5 дахь жилдээ үргэлжилж байгааг онцлов.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Уранцэцэг иргэний шүүхийн шийдвэрийн гүйцэтгэл, явцын талаар танилцуулга хийж, сонирхсон асуултад хариуллаа. Уулзалтын төгсгөлд оролцогчдын дунд “АХА” тэмцээн зохиож, шүүгчийн туслах Т.Гантуяа түрүүлэв.