Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF), аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хамтын ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214 дүгээр анги, хилийн заставуудад “ХИЛИЙН НОГООН БҮС” аяныг зохион байгуулсан. Энэхүү аяны хүрээнд хилийн цэргийн алба хаагчдад хууль тогтоомжийн хэрэгжилт, илэрч буй зөрчил дутагдалд үнэлэлт дүгнэлт хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгч харилцан санал солилцлоо.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд орж ажилласан ба уулзалтад оролцсон нийт албан хаагч, ард иргэдэд шүүхийн тогтолцоо, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, асуусан асуултад хариулж, санал солилцож, гарын авлага нугалбаруудыг тараасан байна.
Мөн Алтай сумаас сонгогдсон иргэдийн төлөөлөгчдөд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сургалтыг зохион байгуулж, гарын авлага хүргэлээ.