Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ББ сангийн гүйцэтгэх захирал Б.Төгөлдөр нь “АЗ ЖАРГАЛТАЙ АЖИЛЛАХ НУУЦ” сэдэвт сургалтыг зохион байгуулж, тус шүүхийн тамгын газрын албан хаагчид хамрагдлаа.

 

 

      Уг сургалтаар ажлын байрны стрессийг бууруулж, аз жаргалтайгаар ажилласнаар ажлын бүтээмж, амжилт нэмэгдэх талаар арга зүйн зөвлөмж, мэдээллийг хуваалцсан юм. Хамт олон эерэг, ажлын байрандаа аз жаргалтай байх эсэх нь ажлаас бус хувь хүнээс шалтгаалдаг. Тиймээс хүн бүр эелдэг, найрсаг, бусдад сэтгэл гаргадаг байх зэрэг хэдхэн дүрмийг л баримтах нь зүйтэй талаар зөвлсөн юм.

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газар