Төв аймаг дахь шүүхийн шүүгч болон ажилтнууд тоон гарын үсэгтэй боллоо. Гар утасны аппликэйшнээр болон иргэний үнэмлэхийн чип дамжуулан тоон гарын үсгээ авлаа. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломж бүрдэж байна. Түүнчлэн, Улсын бүртгэлийн байгууллага нь тоон гарын үсгийг олгосноор иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд төрийн болон бусад бүх төрлийн цахим үйлчилгээг авах, банк санхүү, төлбөр тооцоо хийх, гэрээ хэлцэл байгуулах, даатгал, эрүүл мэндийн үйлчилгээг авах боломж бүрдэх юм.