Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Хууль бус уурхайн үйл ажиллагаатай тэмцэх чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Уул уурхайн салбар дахь зарим төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх нь” сэдэвт семинарыг Дотоод хэргийн их сургуультай хамтран Дархан-Уул аймагт зохион байгуулсан.

            Семинарын дараа ажлын хэсэг нь шүүхийн байр, шүүхийн үйл ажиллагаатай биечлэн танилцлаа.

       Тус үйл ажиллагааны үеэр Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн танилцуулга, киоск төхөөрөмж, шүүх хуралдааны танхим, шүүх хуралдааны дуу дүрс бичлэгийг архивлах,  шүүн таслах ажиллагааны мэдээ, шүүгчийн ачаалал, шүүн таслах ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн программын хэрэглээний ач холбогдлын талаарх мэдээллийг тамгын газрын дарга З.Баяржаргал танилцуулж, сонирхсон асуултад хариулт өглөө. Уулзалт санал бодлоо хуваалцаж харилцан яриа өрнүүлэн үр дүнтэй болж өндөрлөлөө.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР