Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар нь  2022 оны байгууллагын гүйцэтгэлийн  төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинээр томилогдсон 20 захиргааны ажилтанд  дотоод сургалтыг  2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр зохион байгуулав.

 Сургалтыг  “Шүүхийн захиргааны ажилтны харилцаа хандлага, ёс зүй”  сэдвээр шүүгчийн туслах О.Янжинлхам, “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”,  “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”  сэдвээр шүүгчийн туслах А.Арай, “Төрийн  болон албаны нууц” сэдвээр шүүгчийн туслах  Ж.Уртнасан нар  удирдан явуулж,  шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах, мэдлэг мэдээллийг олгох, харилцан туршлага солилцсон  чухал ач холбогдолтой сургалт боллоо.

 

 

 

     БАЯНГОЛ, ХАН-УУЛ, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮГИЙН

              ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР