Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 3 дугаар улирлын тайлан мэдээгээр өмнөх оны 7 хэрэг дээр шинээр 40 хэрэг, нэхэмжлэл хүлээн авснаас, 28 нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэж, 12 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, буцаасан.
2 хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд нийт шийдвэрлэвэл зохих 37 хэргээс 28 хэргийг хянан шийдвэрлэж, тайлангийн үеийн эцсийн байдлаар 9 хэргийн үлдэгдэлтэй байна.
Нийт хянан шийдвэрлэсэн 28 хэргээс 13 хэргийг хялбаршуулсан журмаар, 13 хэргийг ердийн журмаар буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 2 хэргийг шийдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулж үзвэл Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх нь 2021 оны мөн үеийн байдлаар 34 хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авсан бол 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 40 хэрэг, нэхэмжлэл шинээр хүлээн авсан нь
6 хэрэг, нэхэмжлэл буюу 39.6 хувиар тус тус өссөн байна
Хянан шийдвэрлэсэн 28 хэргийг маргааны төрлөөр нь авч үзвэл:
Д/д | Маргааны төрөл | Хэргийн тоо |
1 | Ашигт малтмал | 0 |
2 | Газрын | 5 |
3 | Сонгууль | 1 |
4 | Төрийн албаны | 11 |
5 | Төрийн хяналт шалгалтын | 1 |
6 | Татварын | 0 |
7 | Эд хөрөнгийн эрхийн бүртгэлтэй холбоотой | 0 |
8 | Нийгмийн даатгалтай холбоотой | 2 |
9 | Иргэний бүртгэлтэй холбоотой | 1 |
10 | Бусад төрлийн маргаан | 7 |
2022 оны 3 дугаар улирлын байдлаар нийт шийдвэрлэсэн 28 хэргийг хариуцагчийн төрлөөр авч үзвэл “Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллага албан тушаалтан 27, Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь гомдол гаргахаар хуульд заасан байгууллага бүгд 1 байна.
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ,
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР