Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3 дугаар улиралд нийт 1070 нэхэмжлэлийг хүлээн авсан нь 2021 оны 3 дугаар улиралтай харьцуулахад 58 нэхэмжлэл бага буюу 5,5% буурсан үзүүлэлттэй байна.
Мөн тус шүүх 2022 оны 3 дугаар улиралд 929 хэрэг хянан шийдвэрлэсэн бол 2021 оны 3 дугаар улиралд 993 хэрэг шийдвэрлэсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс хянан шийдвэрлэсэн хэрэг 6,5 хувь буурсан үзүүлэлттэй байна.
2022 оны 3 дугаар улиралд 929 хэргийг хянан шийдвэрлэсэн ба маргааны төрлөөр нь ангилан авч үзвэл:
Иргэний хуулиар хянан шийдвэрлэсэн хэрэг 333 буюу 35,9 хувь
ИХШХШТХ-иар шийдвэрлэсэн хэрэг 475 буюу 51,2хувь
Гэр бүлийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг 105 буюу 11,3 хувь
Хөдөлмөрийн тухай хуулиар 12 буюу 1,3 хувь
Газрын тухай хуулиар шийдвэрлэсэн хэрэг 2 буюу 0,1 хувь
ШШГТ-хуулиар шийдвэрлэсэн хэрэг 2 буюу 0,1 хувь тус тус эзэлж байна.
Шийдвэрлэсэн иргэний хэргийн маргааны төрөл:
№ | Маргааны төрөл | Хэргийн тоо | ||||
3 дугаар улирал | Өсөлт, бууралт | |||||
2021 оны 3 дугаар улирал | 2022 оны 3 дугаар улирал
| Тоо | Хувь | |||
Тоо |
Шийдвэрлэсэн хэргийн эзлэх хувь | |||||
| Бүгд шийдвэрлэсэн хэрэг | 993 | 929 | -6,5% | -64 | -6,5% |
1 | Иргэний хуулиар | 315 | 333 | 35,9% | +18 | +5,5% |
2 | Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар | 492 | 475 | 51,2% | -17 | -3,4% |
3 | Гэр бүлийн тухай хуулиар | 155 | 105 | 11,4% | -50 | -32,2% |
4 | Хөдөлмөрийн тухай хуулиар | 19 | 12 | 1,3% | -7 | -36,8% |
5 | Бусад хуулиар | 12 | 4 | 0,2% | -8 | -66% |
2022 оны 3 дугаар улиралд болон 2021 оны 3 дугаар улиралд нийт хүлээн авсан нэхэмжлэл болон нийт шийдвэрлэсэн хэргийн тоог харьцуулахад 5-6 хувь буурсан үзүүлэлттэй, маргааны төрлийн хувьд Гэр бүлийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээн авсан болон шийдвэрлэсэн хэргийн тоо 32-36% буурсан байна.
Хөвсгөл аймаг дахь сум дундын
иргэний хэргийн анхан шатны шүүх