Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, журмын дагуу иргэдээс 165 өргөдөл хүлээн авсан бол шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулахаар шилжүүлсэн 22 иргэний хэргийг хүлээн авч ажиллагаа хийжээ.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч 2022 оны 3 дугаар улирлын байдлаар 12 өргөдөлд журмын дагуу эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзаж, 159 өргөдлийг шийдвэрлэсэн бол 33 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр эргүүлэн татаж, одоо 13 өргөдлийн үлдэгдэлтэй байна.
Нийт шийдвэрлэсэн өргөдлөөс 72 буюу 35 хувьд нь эвлэрэл амжилттай болж, 87 буюу 43 хувьд нь эвлэрэл амжилтгүй болсон байна.
Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан нийт өргөдлийн 104 буюу 63 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 61 буюу 37 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2022 оны 3 дугаар улиралд нийт 471 /хэрэгсэхгүй болгосон хэргийг хассанаар/ иргэний хэрэг шийдвэрлэсэн бол тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч иргэдээс 165 өргөдлийг хүлээн авч, 72 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай болсон нь иргэний хэргийн шүүхийн шийдвэрлэсэн хэргийн 13 хувьтай тэнцүү байгаа нь иргэний хэргийн шүүхийн ачааллыг мөн хувиар бууруулсан үзүүлэлт юм.