Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүх, шүүхийн Тамгын газраас Иргэд, олон нийтэд чиглэсэн ажлын хүрээнд Хууль зүйн ухааны доктор, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Цогтыг урьж, 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ховд аймагт ажиллах хугацаанд нь Ховд аймгийн Ерөнхий боловсролын Цаст-Алтай сургууль, Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 7-9 дугаар ангийн сурагчид, Ховд их сургуулийн оюутануудад Үндсэн хууль ба манай сургууль сэдвээр нээлттэй хичээл заасан бөгөөд уг хичээлийн үеэр Ховд их сургуулийн багш, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны зүгээс цаг үедээ тохирсон хичээл байсныг дурдаж дараа дахин эрх зүйн хичээлийг ерөнхий боловсролын сурагчид болон Ховд их сургуулийн эрх зүйн ангийн оюутнуудад сургалт, хичээл оруулахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.
Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Цогтыг Ховд аймагт ажиллах хугацаанд оюутан сурагчдад хичээл заалгав
562 үзсэн