Шүүн таслах ажиллагааг иргэдэд ойртуулах зорилгоор 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүгч Э.Дулмаа, шүүгчийн туслах Б.Хулангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог, эвлэрлүүлэн зуучлагч Д.Цэдэн, жолооч Д.Жаргалсайхан нар Өвөрхангай аймгийн Хужирт суманд "Нээлттэй шүүх” арга хэмжээг зохион байгууллаа.

 

Ажиллах хугацаандаа даалгавар гүйцэтгүүлэх шүүгчийн захирамж дагуу болон иргэний хэрэгт гэрч асуух болон бусад ажиллагааг хийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

 

 

Арга хэмжээний үеэр 40 гаруй иргэдэд шүүхэд нэхэмжлэл гаргахад шаардагдах баримт материалын талаарх мэдээллийг өглөө.

 

Мөн эвлэрүүлэн зуучлагч Д.Цэдэн сум хөгжүүлэх сангийн гаргасан 4 өргөдлийг хүлээн авч, тухай бүрт нь шийдвэрлэсэн байна.

 

 

 

 

 

 

 

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР