Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэн О.Гангаацэрэн шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийллээ.

О.Гангаацэрэн: "Манлай Тод” ХХК-ний нягтлан бодогчоор ажилладаг. "Манлай Тод” ХХК нь худалдаа эрхлэгчидтэй хамтран ажиллаж түрээсийн үйлчилгээ үзүүлдэг. Манай байгууллага шүүхийн эвлэрүүлэн зуучлалын албатай олон жил хамтран ажиллаж байна. Тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагч нь хууль журмын дагуу асуудлыг маань хурдан шуурхай богино хугацаанд шийдэж өгдөгт баярлаж, талархаж байна.