Дорнод аймаг дахь Шүүхийн тамгын газар нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор батлагдсан “Шүүхийн архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх журам”-ын хэрэгжилтийг ханган, шүүхийн архивын баримтыг 2022 онд цахимжуулах ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.
Тус шүүх нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх гэрээт ажилтанг авч ажиллуулж байна.
Шүүхийн тамгын газрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/25 дугаар тушаалаар байгуулагдсан “Архивын баримтын цахим хэлбэрт шилжүүлэх комисс” 09 дүгээр сард архивын баримтыг цахимжуулах ажлыг эрчимжүүлэх талаар хуралдан, цахимжуулах баримтын нэг өдрийн нормыг тогтоолоо.
Баримт цахимжуулах гэрээт ажилтан нь шүүхийн салбар архивт хадгалагдаж буй 2018-2021 оны байнга хадгалах 575 хадгаламжийн нэгжийн 34752 хуудас баримтыг цахимжуулаад байна.
ДОРНОД АЙМГИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
https://courtdornod.mn/site/single/257?fbclid=IwAR371BrEtEdWNZCjMcR6ZA4j040ab5RKD9FNuzNEWgj3SIMULvhoJcZSI7U