Шүүгч, ажилтнуудад номын сангийн үйлчилгээг ойртуулах, уншигчдын хүрээг өргөжүүлэх, нийтийн уншлагыг дэмжих зорилгоор өнөөдөр /2022.09.20/ Аймгийн нийтийн номын сантай “Зөөврийн номын сан ажиллуулах гэрээ” байгуулж, уншигчийн карт нээлгэж, ажлын байран дээрээ номын сангийн үйлчилгээг авлаа.
Гэрээ байгуулахаар тус номын сангийн номын санч н.Цогзолмаа хүрэлцэн ирж номын сангаар үйлчлүүлэх журмыг танилцуулсан ба тэрээр тухайн шүүхэд тодорхой хугацаанд ажиллаж байсныхаа хувьд шүүхийн номын сангийн сан хөмрөгт ном хандивласан юм.
Тус гэрээний дагуу шүүгч, ажилтнууд, номын санд биеэр очихгүйгээр үйлчилгээ авч, 7 хоног бүр номоо сольж унших боломж нээгдсэнд талархалтай хандаж байна.