Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газраас шүүхийн захиргааны ажилтнуудыг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор “Иргэний хуулийн хэрэглээ, шүүхийн шийдвэр боловсруулах аргачлал”, “Иргэний хэргийн хөдөлгөөний аргачлал, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн захиргааны ажилтнуудын анхаарвал зохих асуудал” сэдэвт сургалтыг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Уг сургалтыг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал, Шүүхийн үйлчилгээний хэлтсийн дарга Э.Оюун-Эрдэнэ нар удирдан явуулсан бөгөөд сэдвийн дагуу харилцан ярилцаж, санал бодлоо солилцсон үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.