АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 3-р улирлын байдлаар эрүүгийн 39 хэрэг хүлээн авч, 38 хэргийг хянан шийдвэрлэсэн, иргэний 29 хэрэг хүлээн авч, 29 хэргийг хянан шийдвэрлэсэн, зөрчлийн 15 хэрэг хүлээн авч 15 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүхийн 2021, 2022 оны 3-р улирлын байдлаар шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн байдлыг харьцуулан харуулбал:
№
|
Үзүүлэлт | Он
| |
2021 | 2022 | ||
1 | Хянан шийдвэрлэсэн бүх хэрэг | 21 | 38 |
2 | Тогтоолыг хэвээр үлдээсэн | 10 | 23 |
3 | Тогтоолд өөрчлөлт оруулсан | 7 | 9 |
4 | Тогтоолыг хүчингүй болгосон | 4 | 6 |
Үлдэгдэл хэргийн тоо | 8 | 1 |
Давж заалдах шатны шүүхийн 2021, 2022 оны 3-р улирлын байдлаар шийдвэрлэсэн Иргэний хэргийн шийдвэрлэлтийн байдлыг харьцуулан харуулбал:
№
|
Үзүүлэлт | Он
| |
2021 | 2022 | ||
1 | Хянан шийдвэрлэсэн бүх хэрэг | 6 | 29 |
2 | Шийдвэрийг хэвээр үлдээсэн | 3 | 12 |
3 | Шийдвэрт өөрчлөлт оруулсан | 2 | 12 |
4 | Шийдвэрийг хүчингүй болгосон | 1 | 5 |
Үлдэгдэл хэргийн тоо | 4 | 0 |
Давж заалдах шатны шүүхийн 2021, 2022 оны 3-р улирлын байдлаар шийдвэрлэсэн Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийн байдлыг харьцуулан харуулбал:
№
|
Үзүүлэлт | Он
| |
2021 | 2022 | ||
1 | Хянан шийдвэрлэсэн бүх хэрэг | 10 | 15 |
2 | Шийдвэрийг хэвээр үлдээсэн | 5 | 12 |
3 | Шийдвэрт өөрчлөлт оруулсан | 2 | 2 |
4 | Шийдвэрийг хүчингүй болгосон | 2 | 1 |
Үлдэгдэл хэргийн тоо | 0 | 0 |
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны эцэст 75 хүнд холбогдох 31 хэрэг байсан дээр шинээр 315 хүнд холбогдох 253 хэрэг хүлээн авч нийт 390 хүнд холбогдох 284 хэргийг хүлээн авсан байна. Мөн зөрлийн 575 хэрэг хүлээн авч 575 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.
Үүнээс 2022 оны 3-р улирлын байдлаар эрүүгийн 16 хэргийг прокурорт буцааж, 249 хэргийг хянан шийдвэрлэж 19 хэргийн үлдэгдэлтэй байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 3-р улирлын байдлаар 249 хэрэг хянан шийдвэрлэсэн нь өмнө оны мөн үеэс /2021 оны 3-р улиралд 212 хэрэг шийдвэрлэсэн/ 17.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Тус шүүхийн шийдвэрлэсэн хэргүүдийн хэргийн төрлөөр авч үзвэл:
Тус шүүхээс шийдвэрлэсэн нийт 249 хэргийн 282 холбогдогчид оногдуулсан ял шийтгэлийн байдлыг авч үзвэл:
Энэ оны 3-р улирлын байдлаар эмэгтэй, өсвөр насны хүн ял шийтгүүлээгүй бөгөөд тус шүүхээс нийт 141050000 төгрөгийн торгуул шийтгэл оногдуулсан байна.
Гэмт хэргийн улмаас 314 эрэгтэй, 166 эмэгтэй, 23 насанд хүрээгүй хүн хохирсон бол гэмт хэргийн улмаас амь нас хохирсон 20, эрүүл мэндийн хөнгөн хохирол учирсан 96, хүндэвтэр хохирол учирсан 19, хүнд хохирол учирсан 9 байна.
Мөн Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 3-р улирлын байдлаар хорих ял хугацаанаас өмнө тэнсэн сулласан 29, баривчлах зөвшөөрөл өгсөн 17, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсан, өөрчилсөн нийт 71, шүүхийн шатанд 31 хүнийг цагдан хорьсон шийдвэрүүдийг тус тус гаргажээ.
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх өмнө оны 186 хэргийн үлдэгдэл дээр нэмж 716 нэхэмжлэл, хэрэг хүлээн авч нийт 902 хэрэг хүлээн авчээ. Үүнээс 69 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 5-г буцааж, 2 хэргийг шилжүүлэн, 19 хэргийг зохигчид татан авч нийт 658 хэрэг хянан шийдвэрлэж одоогоор 149 хэргийн үлдэгдэлтэй байна.
Тус шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийг өмнө оны мөн үетэй харьцуулбал 2021 оны 3-р улиралд 489 хэрэг хянан шийдвэрлэсэн, 2022 оны 3-р улиралд 658 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 34.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3-р улирлын байдлаар хянан шийдвэрлэсэн хэргүүдийг маргааны төрлөөр авч үзвэл:
-Иргэний хуулиар -177
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар – 386
-Гэр бүлийн тухай хуулиар – 49
-Хөдөлмөрийн тухай хуулиар – 10
-Бусад хуулиар 33 маргаан шийдвэрлэсэн байна.
Тус шүүхээс энэ онд 36 гэр бүл цуцалсан ба хүүхдийн тэтгэлэг гаргуулсан 9 шийдвэр
гаргажээ. Мөн шүүхээс 36.772.066 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг орон нутгийн орлогод оруулсан байна.
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар 350 өргөдөл хүлээн авч, 171 өргөдлийг буцааж, 159 өргөдлийн шийдвэрлэж 21 өргөдлийн үлдэгдэлтэй байна.
Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны шийдвэрлэлтийн байдлыг авч үзвэл:
АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх өмнө оны 13 хэргийн үлдэгдэл дээр шинээр 98 нэхэмжлэл, дахин хэлэлцүүлэх шилжүүлсэн 4 хэрэг хүлээн авч нийт 115 хэрэг хүлээн авснаас 98 хэрэг хянан шийдвэрлэж 17 хэргийн үлдэгдэлтэй байна.
Тус шүүх өнгөрсөн оны мөн үед 37 хэрэг хянан шийдвэрлэсэн ба энэ онд 98 хэрэг хянан шийдвэрлэсэн нь 62.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Шийдвэрлэсэн хэргүүдийг хэргийн төрлөөр авч үзвэл:
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэргийн хариуцагч нарын байдлыг авч үзвэл:
Тус шүүх хялбаршуулсан журмаар 83 хэргийг, шүүх хуралдаанаар 13, хэрэгсэхгүй болгож 2 хэргийг тус тус хянан шийдвэрлэжээ.
Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газар