Дорнод аймгийн шүүхэд 2022 оны есдүгээр сарын 13-ны өдөр аймгийн Төв номын сангийн арга зүйч Оюунномин, номын санч Энхчимэг, Энхжаргал нар ажиллалаа. Тэд ном, номын сангийн талаар сонирхолтой мэдээлэл, танилцуулга өгсөн юм.
Тус танилцуулгын үеэр шүүгч, ажилтнуудаас бүрдсэн багуудын дунд “30 НОМЫН УНАЛТ” танин мэдэхүйн тэмцээн зохион байгуулсан ба багууд амжилттай оролцож, номын эзэд боллоо. Мөн нийт шүүгч, ажилтнууд аймгийн Төв номын сангийн карт нээлгэж, ном уншигч хамт олон болохоор “Номын аян”-д нэгдээд байна.
Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газар