Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 29 тоот тушаалын дагуу улирал бүр хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийдэг.
Тус ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 2022 оны 1, 2 дугаар улирлын хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ирүүлсэнийг болон 2022.09.06-ныг хүртэлх хугацаанд хэргийн хөдөлгөөний удирдлагын хэрэгжилтэд дотооддоо хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнг өнөөдөр /2022.09.09/ тус тус шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад танилцууллаа.
Шүүхийн тамгын газрын дарга Ж.Ганболд илэрсэн зөрчилтэй холбоотойгоор хяналтыг сайжруулах, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгч, цаашид үйл ажиллагаандаа анхаарах асуудлыг тодорхойлж, харилцан ярилцлаа.
Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газар