Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргын баталсан хэргийн хөдөлгөөний чиглэлээр хийх хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын хуваарийн дагуу шүүхийн бичиг хүргэгчийн ажлыг энэ сарын 05-08-ны өдрүүдэд хянаж, шалгалаа.
Шүүхийн бичиг хүргэгчийн ажлыг хууль болон эрүү, иргэн, захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, 3 чиглэлээр шалгаж, илтгэх хуудсыг өнөөдөр /2022.09.09/ хамт олны шуурхай зөвлөгөөнд танилцуулж, үйл ажиллагаандаа анхаарах асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойллоо.
Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд цаашид бичиг хүргэгчийн үйл ажиллагаанд анхаарах асуудал, хийж хэрэгжүүлэх ажлыг тодорхойлж, ажлын хариуцлагаа дээшлүүлэх талаар үүрэг чиглэл өгсөн юм.