Шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг нарт хууль хэрэглээний мэдлэг, ур чадвар, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор наймдугаар сарын 15-аас 23-ны хооронд Шүүхийн ерөнхий зөвлөл, Ханнс зайделийн сантай хамтран сургалт зохион байгуулж байна. Монголын хуульчдын холбооноос хуульчийн мэргэжлийн шалгалтыг 2022 оны наймдугаар сарын 24, 25, 26-ны өдрүүдэд товлосонтой холбогдуулан тус шалгалтад бэлтгэж буйгаараа сургалтын ач холбогдол өндөр болж байна.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

 

 

     “Хууль тайлбарлах, хэрэглэх, шүүхийн процесс ба шийдвэрийн төсөл боловсруулах арга зүйд суралцах” сэдэвт уг сургалтад 300 гаруй захиргааны ажилтан хамрагдана. Тэд гурван ээлжээр, нэг ээлж нь 2 өдрийн турш хичээллэх юм.

 

 

     Ийнхүү нийт зургаан өдрийн турш Захиргааны эрх зүйн чиглэлээр Удирдлагын академийн Эрх зүйн танхимын эрхлэгч, Хууль зүйн ухааны  доктор А.Алтанзул, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Иргэний эрх зүйн чиглэлээр Улсын Дээд шүүхийн шүүгч, Хууль зүйн ухааны доктор Н.Баярмаа, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Р.Пүрэвбаатар, Эрүүгийн эрх зүйн чиглэлээр Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, докторантур Т.Золбоо нар хичээл заана.

 

 

     Ханс Зайделийн сангийн санхүүжилтээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хүний нөөцөө чадавхжуулах чиг үүргийн хүрээнд тус сургалтыг оролцогчдод агуулгын өндөр чанартайгаар үнэ төлбөргүй зохион байгуулж байна.

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс

Шүүхийн захиргааны хүний нөөцийн газар