Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяагийн Шүүх эрх мэдлийг үр нөлөөтэй, бүтээмжтэй хариуцлагатай хэрэгжүүлэх, шударга ёсыг тогтоох үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, үйлчлэгч Б.Саруулыг шүүх эрх мэдлийн салбарт үр бүтээл гаргаж, шүүхийн захиргааны үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд оруулсан идэвх зүтгэл, хувь нэмрийг үнэлж Шүүхийн ерөнхий зөвлөлийн “Жуух бичиг”-ээр шагнасныг Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох, шүүхийн тамгын газрын дарга Х.Дорждэрэм нар гардуулан өглөө.
Ерөнхий шүүгч Н.Амарзаяа нь улсад 25 жил, шүүгчээр 22 дахь жилдээ ажиллаж байгаа юм. Шагнал авсан шүүгч, алыан хаагч нартаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье.
Завхан аймаг дахь шүүхийн тамгын газар