Иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгож, хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүх ба олон нийтийн харилцааг бэхжүүлэх ажлын хүрээнд харилцаа холбооны хамгийн сүүлийн үеийн “Call center” дэвшилтэт сонгодог үйлчилгээг нэвтрүүллээ.cross border investment promotion in chinawww1.ndzkb.comルイヴィトンバッグスーパーコピー   モンクレール スーパーコピー  贅沢品 モンクレール スーパーコピー ルイヴィトンバッグスーパーコピー   アミ パリススーパーコピー 

      Улмаар хэрэглэгчийн цагийг хэмнэж, 24 цагийн турш дараах мэдээллийг автомат хариулагчаас шууд авах боломжтой. Үүнд:

                   - Хаяг, байршил, ажиллах цагийн хуваарь, цахим хаягийн талаар

                   - Архивын үйлчилгээний талаар

                   - Улсын тэмдэгтийн хураамж, дансны талаар

                   - Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй холбогдох мэдээлэл

                   -Шүүхийн тамгын газрын албан хаагчидтай холбогдох мэдээлэл зэрэг багтаж байна.

 

    

     Уг үйлчилгээг  нэвтрүүлснээр:

     -Нэмэлт төхөөрөмж авах шаардлагагүй захиргааны албан хаагч интернэт орчинд дугаар үүсгэж иргэдтэй холбогдох

     -Дуудлагын дэлгэрэнгүй тайланг /вэб орчинд/ хяналтын самбараас харах

     -Ярианы бичлэгийг архивлах, сонсох, хянах

     -Микрофонтой чихэвчээр холбогдоно /Иргэнд мэдээлэл өгөхдөө ажилтан нь ажлаа хийх, мэдээллийн хайлт хийж түргэн шуурхай үйлчлэх боломжтой/

     -Дуудлага алдахгүй  /ажилтны гар утас болон майл хаягаар мэдээлэл очно/ байх дэвшилтэт харилцаа холбооны шийдлийг цогцлоож байна.

 


 

     Уг ажил Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн бодлогын Цахим монгол зорилтын хүрээнд төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэх ажлын хүрээнд мөн “Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2020 оны 04 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөө”-нд тус тус тусгагдсан юм.

 

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР