Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 221 дугаар тогтоолын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газрын даргаар Д.Долгормаа томилогдлоо. Ажил хүлээлцүүлэх ажлын хэсгийг Гүйцэтгэх нарийн бичгийн даргын тушаалаар байгуулж, 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхийн Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Хишигсүрэнтэй ажил хүлээлцлээ.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газар