Эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган олон жил үр бүтээлтэй ажилласан шүүхийн захиргааны ахмад ажилтан бичиг хүргэгч П.Нямсүрэн, жолооч Г.Эрдэнэсайхан, галч Л.Цэрэннадмид, З.Отгондорж, Л.Дэмидбалдан нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаар зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалиар шагнасныг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг, шүүгч Ж.Отгонхишиг, Тамгын газрын дарга Б.Өлзий нар гардуулан өглөө.
Шагнал авсан шүүхийн захиргааны ахмад ажилтнуудад цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.