Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан ахмад ажилтан Д.Энхжаргалын спортод оруулсан хувь нэмрийг үнэлж, "Ширээний теннисийн спортын мастер” цол тэмдгээр шагнасныг Тамгын газрын дарга Х.Дорждэрэм гардуулж өглөө.
Ахмад ажилтан Д.Энхжаргал нь өсвөр наснаасаа ширээний теннисийн спортоор хичээллэж аймаг, бүс, улсын чанартай тэмцээн уралдаан болон шүүхүүдийн дунд зохион багйууллагддаг тэмцээнд удаа дараа оролцож, спортын өндөр амжилтуудыг гаргаж байсан ахмад ажилтан юм.
Завхан аймаг дахь шүүхийн Тамгын газар