Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг Төрийн дээд "АЛТАНГАДАС" одонгоор, Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батсанаа "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-аар тус тус шагнагдсаныг Шүүхийн хамт олны өмнө хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.
Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд аймгийн Прокурор, Өмгөөлөл зэрэг хууль хяналтын байгууллагын төлөөлөл оролцлоо.