Монголын цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 101 жил, Дотоодын цэргийн 100 жил, Хархорин сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэс байгуулагдсаны 50 жилийн ой тохиож байна. Энэхүү ойн баярыг тохиолдуулан 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хамгаалан ажилладаг хамгаалалтын болон харуулын цагдаа нарт хүндэтгэл үзүүллээ.