Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газрын ажилтан, албан хаагч нар тоон гарын үсэгтэй боллоо. Улмаар цахим орчинд төрийн үйлчилгээ авах, банкны үйлчилгээ авах, гэрээ байгуулах, гүйлгээ хийх, даатгалын үйлчилгээнд хамрагдах боломжтой.

 

 

     Тоон гарын үсэг нэвтрүүлэх тухай Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн юм. Мөн "Цахим гарын үсгийн тухай" хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна”, 6.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагч төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болно” гэж тус тус заажээ.

       

 

Хэнтий аймгийн шүүхийн Тамгын газар