Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаас 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс даган мөрдөж эхэлсэн Цахим гарын үсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Тоон гарын үсэг нь цаасан хэлбэрт байгаа мэдээлэлд зурсан гарын үсэгтэй адил хүчинтэй байна.”, 6.4 дэх хэсэгт "Төрийн албан хаагч төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ тоон гарын үсэг хэрэглэж болно” гэж заасны дагуу тус шүүхийн тамгын газрын захиргаа, үйлчилгээний ажилтнууд тоон гарын үсэгтэй болж дээрх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллалаа.

 

 

ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР