Дархан-Уул аймаг дахь давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран 2022.06.29-ны өдөр  нийт шүүгч, албан хаагчдыг тоон гарын үсэгтэй болгох ажлыг зохион байгуулж, холбогдох  дэлгэрэнгүй мэдээллийг Улсын бүртгэлийн  хэлтсийн мэргэжилтэн өгч ажиллалаа.

 

 

        Мөн тус шүүхийн тамгын газрын мэдээлэл технологийн мэргэжилтэн 2022.06.24-ний өдөр нийт шүүгч, албан хаагчдад “Тоон гарын үсгийн тухай ерөнхий ойлголт”-оор мэдээлэл бэлтгэн, хүргэсэн.

            Тоон гарын үсгийг дараах олон зорилгод ашиглаж болно:

            · Татвар, нийгмийн даатгал, санхүүгийн зохицуулах хорооны, ашигт малтмалын хайгуул, олборлолтын гэх мэт төрөл бүрийн тайлан гаргах

             · Төр, нутгийн удирдлагын худалдан авалтын ажиллагаанд оролцож цахим тендер илгээх

            · ХУР, ДАН, SmartOffice болон бусад системд хандах, төр, нутгийн удирдлагын байгууллагад хүсэлт, албан бичиг илгээх, хандах, хариу авах

            · Цахим албан хэрэг хөтлөлт зохион байгуулах, имэйл гарын үсэг зурах замаар эх сурвалжийг хөдөлбөргүй тогтоох, итгэлцлийг бий болгох, залилан мэхлэх гэмт үйлдлийг сэргийлэх

            · Цаашид шүүх, арбитр, хуулийн байгууллагад хандах, өргөдөл гомдол илгээх

            · Нотариатад хандах, гэрээгээ цахимаар батлуулах

            · Төмөр замаар тээвэрлэх ачаа барааны баримт бичгээ бүрдүүлэх, баталгаажуулах, илгээх

            · Төрийн портал сайтууд, төрийн байгууллагуудад хандах, хариу авах

            · Онлайнаар гэрээ байгуулах, захиалга авах, биет бус бүх үйлчилгээг үзүүлэх

            · Системд хандах хандалтыг аюулгүй болгох, хөндлөнгийн хууль бус хандалтаас бүрэн хамгаалах

            · Цаашид шинээр гарч ирэх төрийн үйлчилгээ авах

            · Цаашид шинээр гарч ирэх цахим банкны үйлчилгээ авах, гэрээ байгуулах, гүйлгээ хийх

            · Цаашид шинээр гарч ирэх онлайн даатгалын үйлчилгээ авах, гэрээ байгуулах

            · Бусад олон онлайн ажиллагаа гүйцэтгэх боломжтой юм.

 

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ БОЛОН

ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР