Хангайн бүсийн шүүхийн шүүгч, ажилтнууд оролцсон "ХАНГАЙН БҮС-2022” спортын наадам Хөвсгөл аймагт 2022 оны 06 дугаар сарын 23-аас 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрүүдэд болж өнгөрлөө.

 

      Спортын наадамд Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Хархорины шүүхийн баг, урилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн зочин багийн тамирчид  оролцож спортын сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, билляардын төрлүүдээр хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан амжилттай оролцлоо.

 

 

 

 

Архангай аймгийн шүүхийн баг тамирчид  дараах амжилтыг гаргаж оролцлоо.

Шатрын төрөлд:

1-р байр- Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйлчилгээний хэлтсийн дарга Д.Орхонтамир

Гар бөмбөгийн төрөлд:

3-р байр-Д.Байгалмаа ахлагчтай Архангай аймгийн шүүхийн баг тамирчид /эмэгтэй/

Теннисний төрөлд:

3-р байр- Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын жолооч Д.Энхбаатар

Биллярдны төрөлд:

3-р байр-Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын мэдээлэл лавлагааны мэргэжилтэн А.Батсанаа нар тус тус байр эзэллээ. 

 

 

 

 

 

 

 

      "ХАНГАЙН БҮС-2022” спортын наадамд амжилт гаргаж оролцсон нийт шүүгч, ажилтнууддаа спортын өндөр амжилт хүсэн ерөөе.

 

АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР