Дархан-Уул аймгийн шүүхийн байрны засварын ажлыг “ДМАС” ХХК 05 дугаар сарын 20-ны өдрөөс 06 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэлээ. Шүүхийн байрны гадна фасад, гадна гэрэлтүүлэг, хоёр болон гурван давхрын дотор засвар, авто машины зогсоол болон зоорийн давхрын дотор талыг бүрэн завсарлалаа.

 

 

       Барилгын ажлын нийт зардал 80,000,000 төгрөг болсон ба орон нутгийн төсвөөс бүрэн санхүүжүүлсэн юм. Нийт төсвийг зардлаар нь ангилж үзвэл гадна фасад, гэрэлтүүлэг, хоёр болон гурван давхрын дотор засварт 72.696.691 төгрөг, гарааж болон зоорийн давхрын дотор засварт 7.303.310 төгрөгийг тус тус зарцуулсан байна.

 

 

         Тус барилгын их засварын ажлыг Байнгын ашиглалт хүлээн авах комисс 2022 оны 6-р сарын 23-ны өдөр хуралдаж, барилгын их засварыг байнгын ашиглалтад хүлээн авахыг комиссын гишүүдийн 100 хувийн саналаар шийдвэрлэлээ. Шүүхийн байрны их засварын ажлын саналыг хүлээн авч шуурхай шийдвэрлэж өгсөн Дархан-Уул аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтэс, Орон нутгийн өмчийн алба, Барилга захиалагчийн албаныханд талархал илэрхийлье.

 

Дархан-уул аймаг дахь давж заалдах шатны болон

захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар